The Yogi Bear Show 1961-1988 оны хооронд телевизийн шоу хүүхэлдэйн кино
гардаг байсныг та санаж байгаа байх.Монголд бол Cartoon Network сувгаар л
маш их гардаг байсан.Харин энэхүү шоунаас сэдэвлэн Warner Bros цоо шинэ
3D технологиор кино бүтээж 2010 оны 12 сарын 17-нд нээлтээ
хийжээ.Энэхүү кинон дээр Yogi Bear, Boo boo гэсэн 2 хөгжилтэй
баавгайнуудад Justin Timberlake, Dan Aykroyd нар дуу оруулан
амьлуулжээ.Нийтдээ кино маань $80,000,000 хөрөнгөөр бүтсэн байна.
Кинонд:
Yogi болон Boo Boo хоёр баавгай өөрсдийн гэр болох Jellystone хэмээх
100 жилийн настай паркт амьдардаг байв.Хотын цахирагч Brown өөрийн ажлаа
алдахгүйн тулд дараагийн сонгуульд өөрийн нэрээ дэвшүүлж үргэлжлүүлэн
ажиллах санаа агуулж Jellystone паркыг хааж газрыг нь зарахаар
шийдвэрлэсэн байна.Үүнийг мэдсэн Yogi, Boo Boo нар Smith болон Rachel
тай хамт үүнийг эсэргүүцэн тэмцэх талаар гарна
Найруулагч:
Eric Brevig
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 22 мин
Ашиг
орлого: $96,618,279
Төрөл: Адал явдал & Сонирхолтой,
Animation, Хүүхдийн болон гэр бүл, инээдмийн
Production:
Warner Bros. Pictures